Тракторын үйлчилгээ, засвар
Зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш үр тарианы аж ахуйнуудад бараг парк шинэчлэл хийгдээгүй гэж хэлж болохоор. Японы засгийн газрын буцалтгүй тусламжийн КР-2 төслийн хүрээнд 1992-2008 онд 245 ширхэг кубота (Япон), Ньюхолланд (Итали, Англи) Трактор ирүүлсэн. Атрын аяны хүрээнд МТЗ 1221(Беларусь) ,Жон Деере-1204, ҮТО-1604 (БНХАУ), ХТЗ-150-09(Украйна) маркийн нийт 200 орчим трактор нийлүүлжээ. Бид бололцоогоороо газар тариалангийн салбарт техник авч чадаж байна.
Монголд махны үхэр үржүүлэх боломж их байна.
Канадын баруун бүсийн махны үхэр судлалын төвийн эрдэм шинжилгээний төвийн ажилтан, Саскатчеваны хөдөө аж ахуйн сургуулийн махны үхэр үйлдвэрлэл, бэлчээрийн менежмент, тэжээллэгийн хичээл заадаг багш, доктор профессор Барт Ларнертай манай сурвалжлагчийн хийсэн ярилцлага.
ОХАА-н Сертификатын тухай түгээмэл асуулт, ойлголтууд
Бидний Web site-г сонирхсон олон хүмүүсийн түгээмэл асуудаг асуултанд хариулж байна. 1. Органик бүтээгдэхүүний сертификатын зорилго нь юу вэ? Органик бүтээгдэхүүнийг сертификаттай болгодог зорилго нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг үнэн, шударга, хяналтын дор явуулах юм.Найдвартай хяналт, сертификаттай болсоноор хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах нь илүү болдог. Энэ нь үйлдвэрлэгчид болон ХАА эрхэлэгчдийг шударга бус өрсөлдөөн, чанар муутай бүтээгдэхүүний хямд үнээс хамгаалах нэг арга болдог. Ялангуяа ХАА гаралтай аливаа бүтээгдэхүүний олон улсын худалдаа, экспортод зайлшгүй шаардагддаг чанарын баталгаажуулалтын нэг арга болж байгаа юм.
Дэлхийн органик бүтээгдэхүүний зах зээл.
Дэлхийн органик бүтээгдэхүүний зах зээл жил тутам нэмэгдсээр байгаа ба 2007 оны байдлаар өмнөх оноосоо 9%- иар өсөж 40 тэрбум долларт хүрчээ. (зураг2) Ялангуяа хойд Америкт нэлээд эрчимтэйгээр жилд 1,5 тэрбум доллараар органик бүтээгдэхүүний зах зээл нэмэгдэж байна.
Монгол оронд органик ХАА-н үйлдвэрлэл хөгжих боломж давуу талууд
ОХАА-н үйлдвэрлэл нь байгаль орчинд ээлтэй технологиор байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, хадгалах, хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэгдсэн цогц үйл ажиллагааг явуулдагаараа давуу талтай.










